Зургийн цомог

Tuesday, March 15, 2011

Би хэн бэ?


Би өөрийгөө танихын тулд юуны өмнө өөртөө “Би хэн бэ?”, “Би юу хийж чадах вэ?”, “Надад ямар боломж байна вэ?” “яагаад” хэмээн ямагт өөрөөсөө асууж хариулт олохыг хичээдэг. Амьдралд ''туйлын үнэн" гэж байдаггүйтэй адил, "төгс төгөлдөр хүн" гэж бас байдаггүй. Хэзээ ч давтагдашгүй гайхамшигт бие хүн надад сайн муу чанар, сайхан муухай үзэгдэл хамтдаа л цогцолж байдаг. Харин би өөртөө байгаа сайн муу чанараас алийг нь илүү мэдэрч хөгжүүлснээс амьдралын алдаа оноо хамаарна. Сайн муу чанартай, сайхан муухай амьдарч байдаг болохоороо л би хүн бүрд таалагдах албагүй. Харин өөртөө таалагдаж байх албатай. Аливаа тохиолдол, амьдралын ээдрээтэй асуудлаар шийдвэр гаргахдаа, өөртөө итгэж, өөрөө шийдвэр гаргаж байх нь надад өөрийгөө таньж хөгжүүлэх өөрийн үнэ цэнээ бий болгоход ихээхэн нэмэр болдог. Тийм ч учраас "Өөрийн бодол өөртөө зөв" гэдэг үнэн үг юм гэж итгэдэг. Би бусдад таалагдахын тулд бодсоноосоо өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийнэ гэдэг л миний амьдралын утга учрыг алдагдуулж орхин.

Wednesday, January 5, 2011

Буянт сум 70 жил

Ирэх 2012 онд Баян-Өлгий аймгийн Буянт сум үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадам тохиож байна.

Thursday, November 18, 2010

Буянт сумын Ахлах сургуулийн танилцуулга

Эрхэм зорилго: Үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан хүүхэд бүрийг мэдлэг боловсролтой, амьдрах ухааны баримжаа бүхий, эрүүл чийрэг, бүтээлч, бие хүн болгон төлөвшүүлэн нийгэмшүүлэхэд оршино.
Тус сургууль нь 1944 оны 7-р сарын 4-ний өдөр “Бага сургууль” нэртэйгээр байгуулагдав. Анх Сагсай голын эрэг дээр 1 бүлэг, 2 багш, 20 сурагчтайгаар 2 эсгий гэртэй хичээллэж эхэлсэн байна. Сургуулийн анхны захирал-багшаар нийслэл Улаанбаатар хотод багш нарын бэлтгэх сургуулийг 1942 онд төгссөн тус сумын харъяат Айвангийн Цэдээ томилогдон ажиллаж байв.

Буянт сумын товч танилцуулга

Буянт сум нь Баян-Өлгий аймгийн сум юм. Тус суманд Алтайн урианхайчууд зонхилон амьдардаг.

БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 81, аймгийн яамны тэргүүлэгчдийн 1942 оны 6 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн 1942 оны 3 дугаар сарын 10-нд сумын анхдугаар хурал болж багуудаас сонгогдсон 21 төлөөлөгчдийн хурлаас “ Буянт” нэртэй шинэ сумыг байгуулжээ.
Буянт сум нь нийт 184567 га газар нутагтай. 4 багтай, 5 төсвийн , 10 аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагатай. 2009 оны жилийн эцсээр 642 өрх, 2626 хүн ам, 647 мянган толгой мал тоолуулсан байна.

Сүбэдэй баатар

Сүбэдэй бол Монголын Урианхай аймгийн хүн юм. Тэрээр Чингис хааны дөрвөн нохойн нэг байжээ. Сүбэдэй баатар Чингис хааны хийсэн бүхий л аян дайнд оролцсон бөгөөд Зэв жанжинтай хамтран хойд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайн нь дэлхийн түүхэнд ихэд алдаршсан юм. Өгэдэй хааны үед Алтан улсыг дайлах дайнд Сүбэдэй оролцож, Алтан улсын нийслэл Нанжин хотыг дайран эзэлж байв. 1236-1242 оны Бат ханы аян дайнд Сүбэдэй бүх цэргийн зөвлөх, туслах жанжнаар томилогдон оролцжээ. Сүбэдэй амьдралынхаа сүүлчийн жилүүдэд өөрийн төрсөн нутаг Туул голын сав нутагт амьдарч байгаад 1248 онд нас баржээ.

Зэлмэ

Зэлмэ бол Монголын нэрт жанжин баатар юм. Тэмүжинг өлгийтэй байхад Урианхайн Тэр үед Өэлүн эх Зэлмийг "Нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай хөөрхөн хүү байна. Гэвч одоохондоо бага байна хэмээж арай том болохоор нь ирж Тэмүжинтэй нөхөрлүүлнэ үү" хэмээн буцаажээ. Зэлмэ дараа том болсон хойноо Тэмүжинтэй ирж нөхөрлөн, Чингис хааны амийг 3 удаа、 түүний хүү Тулуйн амийг 1 удаа аварсан баатар юм. Зэлмэ Чингис хааны 9 өрлөг, 4 жанжин, 4 дарханы нэг бөгөөд мөн Мянганы ноён юм.

Урианхай

Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал