Зургийн цомог

Tuesday, March 15, 2011

Би хэн бэ?


Би өөрийгөө танихын тулд юуны өмнө өөртөө “Би хэн бэ?”, “Би юу хийж чадах вэ?”, “Надад ямар боломж байна вэ?” “яагаад” хэмээн ямагт өөрөөсөө асууж хариулт олохыг хичээдэг. Амьдралд ''туйлын үнэн" гэж байдаггүйтэй адил, "төгс төгөлдөр хүн" гэж бас байдаггүй. Хэзээ ч давтагдашгүй гайхамшигт бие хүн надад сайн муу чанар, сайхан муухай үзэгдэл хамтдаа л цогцолж байдаг. Харин би өөртөө байгаа сайн муу чанараас алийг нь илүү мэдэрч хөгжүүлснээс амьдралын алдаа оноо хамаарна. Сайн муу чанартай, сайхан муухай амьдарч байдаг болохоороо л би хүн бүрд таалагдах албагүй. Харин өөртөө таалагдаж байх албатай. Аливаа тохиолдол, амьдралын ээдрээтэй асуудлаар шийдвэр гаргахдаа, өөртөө итгэж, өөрөө шийдвэр гаргаж байх нь надад өөрийгөө таньж хөгжүүлэх өөрийн үнэ цэнээ бий болгоход ихээхэн нэмэр болдог. Тийм ч учраас "Өөрийн бодол өөртөө зөв" гэдэг үнэн үг юм гэж итгэдэг. Би бусдад таалагдахын тулд бодсоноосоо өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийнэ гэдэг л миний амьдралын утга учрыг алдагдуулж орхин.