Зургийн цомог

Tuesday, March 15, 2011

Би хэн бэ?


Би өөрийгөө танихын тулд юуны өмнө өөртөө “Би хэн бэ?”, “Би юу хийж чадах вэ?”, “Надад ямар боломж байна вэ?” “яагаад” хэмээн ямагт өөрөөсөө асууж хариулт олохыг хичээдэг. Амьдралд ''туйлын үнэн" гэж байдаггүйтэй адил, "төгс төгөлдөр хүн" гэж бас байдаггүй. Хэзээ ч давтагдашгүй гайхамшигт бие хүн надад сайн муу чанар, сайхан муухай үзэгдэл хамтдаа л цогцолж байдаг. Харин би өөртөө байгаа сайн муу чанараас алийг нь илүү мэдэрч хөгжүүлснээс амьдралын алдаа оноо хамаарна. Сайн муу чанартай, сайхан муухай амьдарч байдаг болохоороо л би хүн бүрд таалагдах албагүй. Харин өөртөө таалагдаж байх албатай. Аливаа тохиолдол, амьдралын ээдрээтэй асуудлаар шийдвэр гаргахдаа, өөртөө итгэж, өөрөө шийдвэр гаргаж байх нь надад өөрийгөө таньж хөгжүүлэх өөрийн үнэ цэнээ бий болгоход ихээхэн нэмэр болдог. Тийм ч учраас "Өөрийн бодол өөртөө зөв" гэдэг үнэн үг юм гэж итгэдэг. Би бусдад таалагдахын тулд бодсоноосоо өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийнэ гэдэг л миний амьдралын утга учрыг алдагдуулж орхин.
Амьдралд тусгайлан найруулсан жор байдаггүй, хүмүүс бие биетэйгээ огт адилгүй учраас хүн бүр алдаа гаргадаг, алдаа гаргaх эрхтэй ч байдаг. Харин алдаа бүрээсээ ухаарал авч аль болох бага алдахыг хичээх нь хувь хүн миний өөрийн л хэрэг юм. Хүн бага алдаж, их онохын тулд өөрийн "үнэ цэнээ" бий болгож, түүгээрээ дамжуулан бусдад сайхан сэтгэл илгээж байх хэрэгтэй. Өөртөө цуглуулж бий болгосон авьяас чадвар, оюун санааны итгэл үнэмшлүүд л миний үнэ цэнийг бүрдүүлдэг юм. Хүний амьдралд сайн муу хосолж, сайхан муухай ээлжилж байдагч би эхлээд өөрийгөө олж танихыг хичээнэ. "Би хэн бэ?", "Би юу хийж чадах вэ?", "Надад ямар боломж байна вэ?" гэдгийг ямагт өөрөөсөө асууж хариулт олохыг хичээдэг. Үүний тулд уншиж бусдыг сонсож, олон зүйлийг харьцуулан ажиглаж, өөрт хэрэг болох бүхнээ олж авхыг хичээдэг.
Би бусдыг дуурайж, тэдэнд хэзээ ч атаархаж байдаггүй. Би гэдэг дахин давтагдашгүй бие хүн надад ч бас их боломж, авьяас чадвар бий. Харин би их тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөж, их зүйл сурах хэрэгтэй.
Надад алдаж онож байвч амьдарч байгаа нь юу юунаас илүү чухал. Утга учиртай зорилготой амьдрах сайхан. Амьдрал бол баян, бас сонирхолтой.
Би бас та өөрийн “үнэ цэнтэй” байж байж утга учиртай сайхан амьдарч чадна. Энэ бол өөр хэнээс ч биш зөвхөн надаас бас танаас л хамаарна.

No comments:

Post a Comment